
Жил бүрийн 11 дүгээр сарыг "Соёлын бүтээлч сар" болгон зарлаж, энэ сарын хүрээнд хүүхэд залуус, иргэдэд соёлын, өв уламжлалаа сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулдаг.
✅Энэхүү бүтээлч сарын хүрээнд улсын хэмжээнд:
•Соёл, уламжлал, түүхээ хүндэтгэх сэтгэлгээг төлөвшүүлэх,
•Үндэсний хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үнэ цэнийг таниулах,
•Төр, нийгмийн зүтгэлтнүүдийн бүтээл туурвил, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх,
•Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг сурталчлах, тусгаар тогтнолын үнэ цэн, эрх зүйт соёлын ухамсрыг бэхжүүлэх чиглэлээр зохион байгуулагдана.
✅Монголын Театрын музей "Монгол бахархал-бүтээлч сар" аяны хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 01/08-ны өдрүүдэд зохион байгуулах арга хэмжээний хөтөлбөрийг хүргэж байна.
✅Үзэгчид та бүхнийг Монголын Театрын музейгээр зочлон гэрэл зургийн үзэсгэлэн үзэж , боловсролын ажилд хамрагдахыг урьж байна.