
Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын дагуу цэцэрлэгийн дунд бүлгийн 3 настай хүүхэд, Ерөнхий боловсролын сургуулийн 6, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт тохирсон цогц үзлэг, үнэлгээнд хамруулах юм.
Эрүүл мэндийн төвийн харъяа хоёр цэцэрлэгийн 3 настай 113 хүүхэд хамрагдахаас 87.6 хувийг хамруулсан байна.
Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч зөвшөөрөл авч байгаа нь хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан бөглөх асуумжийг ашиглан эрсдэлийг илүү нарийвчлан тодорхойлох зорилготой юм.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо чухал. Иймд хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт идэвхтэй хамруулан, үзлэгийн дараа эмчийн өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна.