
Монгол соёл, иргэншлийн аюулгүй байдлыг хангах, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт ангаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн "Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай" 03 дугаар зарлигийг аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Алтантуул, Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Ууганбаяр нар гардан авлаа.
Зарлигийг “Ачуут гол” эмнэлгийн үүсгэн байгуулагч, Монголын Нэгдсэн Анагаах Ухааны Нийгэмлэгийн тэргүүн, элэг судлаач, хануур заслын мастер багш, АУ-ны доктор, профессор Г.Машбат гардуулан өгсөн юм.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн зүгээс Уламжлалт анагаах ухааны хүний нөөцийг бэлтгэх, иргэдэд эрүүл амьдрах хэв маяг, уламжлалт эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, салбарын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад хамтарч ажиллахаа илэрхийллээ.