
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөгийн санхүүжилттэй төслийн хүрээнд 300 хос даавуу, 60 ширхэг хүүхдийн ор, уурын индүү зэрэг хэрэгцээт тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлийг хүлээн авлаа.
Эдгээр хөрөнгө оруулалт нь хүүхдүүдийн амрах орчныг сайжруулах, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
Хүүхэд бүрийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд өсөн хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сумынхаа удирдлага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэдээ талархал илэрхийлье.