
Монголчуудын уламжлалт угийн бичиг хөтлөх, ураг удмын түүхээ хадгалан
өвлүүлэх ёсыг сэргээн хөгжүүлж, иргэд, хүүхэд залуучуудын угийн бичгийн талаарх
мэдлэг, ойлголт, хэрэглээг нэмэгдүүлэх, гэр бүл, сургууль, номын сан, соёлын
байгууллагын хамтын оролцоонд тулгуурлан угийн бичгийн хэрэглээг орон нутагт
тогтмол хэвшүүлэх зорилгоор “Шинэлэг арга – Сайн туршлага” уралдааныг зарлаж байна. Энэхүү уралдаан нь угийн бичиг хөтлөх, үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлын шинэлэг арга барил, үр дүнтэй туршлага, бүтээлч санаачилгыг дэмжих ач холбогдолтой юм.
📅 Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл