
Монголын язгуур урлагийн хосгүй үнэт өв, үндэсний соёлын бахархал болсон Хөөмийн уламжлалт өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, Хөөмийчид болон өвлөн уламжлагчдын авьяас чадвар, бүтээлч оролцоог дэмжих зорилготой “Хан Жаргалант Хайрханы уламжлалт Хөөмийн өв” цахим уралдаанд оролцож шилдгээр шалгарсан өвлөн уламжлагч, суралцагч нарын төлөөлөл шагналаа гардан авлаа.
Шагналт байрт шалгарсан оролцогчдод шагналыг СУАЖЗГ-ын дарга М.Пүрэвхүү, Монгол Улсын Гавьяат жүжигчин, нэрт Хөөмийч Р.Даваажав нар гардуулж уралдаанд оролцсон нийт хөөмийчид, авьяаслаг хүүхэд, өсвөр үеийнхэн, тэдний гэр бүл, багш сурган хүмүүжүүлэгчид болон зохион байгуулалтад хамтран ажилласан бүх хүмүүст талархал илэрхийллээ.