
“МӨРӨӨДЛИЙН ГООЛ – 2026” ТЭМЦЭЭНД ОХИДЫН БАГ АВАРГАЛЛАА.
Монголын хөлбөмбөгийн холбоо Монгол Улсын Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дунд зохион байгуулсан “Мөрөөдлийн гоол-2026” тэмцээний IV шат буюу Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай аймгийн Ж.Азжаргал, Д.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн баг тамирчид амжилттай оролцож
U15 НАСНЫ ОХИД: Аварга багаар шалгарч Шилдэг хаалгачаар-О.Нандин-Эрдэнэ /Арвайхээр 2-р сургууль/, Шилдэг хамгаалагчаар-Д.Намгилмаа /Арвайхээр 2-р сургууль/, Шилдэг довтлогчоор-Ц.Лхагванандин-Эрдэнэ /Арвайхээр 2-р сургууль/,
U15 НАСНЫ ХӨВГҮҮД: Мөнгөн медаль хүртэж Шилдэг хаалгачаар Г.Анхбаяр /Арвайхээр 2-р сургууль нар шалгарсан бол
U13 НАСНЫ ХӨВГҮҮД: Шагналт байр эзэллээ. Баг тамирчдадаа баяр хүргэе