
Арабын нэгдсэн Эмират улсын "Абу Даби" хотод 2026.11.09-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдах "Жюү жицү" спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа И.Бямбацогт багштай 12а ангийн сурагч, Улсын 11 удаагийн аварга Х. Номуун-Эрдэнэд тэмцээний зардалд нь дэмжлэг үзүүлж НЕБ-ийн 168 дугаар сургуулийн удирдлага, багш, ажилтан, албан хаагчид нийт суралцагчдын зүгээс 4'200'000₮ -ийн хандивыг гардуулан өглөө. Эх орноо төдийгүй, сургуулиа төлөөлж "Дэлхийн аварга"-ийн бахдам талбарт өрсөлдөж буй бахархалт охиндоо НЕБ-ын эрдмийн хамт олны зүгээс оргилом, огшим сайхан амжилтыг хүсэн ерөөе 👏👏👏