Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаанд хамрагддаг Говь-Алтай аймгийн Халиун, Шарга, Төгрөг, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул, Ховд аймгийн Дарви сумдад 2023, 2024 онуудад эхийг хашиж хамгаалсан болон 2025 онд шинээр хашиж хамгаалахаар сонгосон булгууд газар дээр нь очиж усны урсгалын хурд болон усны чанарын үзүүлэлтүүд, урсгалын урт зэрэг хэмжилт судалгаа, мониторингийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Булгийн мониторингийн мэдээг хүснэгтэн хэлбэрээр гаргаж, харьцуулсан график хийх, Улсын усны мэдээллийн санд оруулж ажиллалаа