
Уянга сумынхаа хогийн цэгийг нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр 170 орчим сая төгрөгийн зардал гарган байгуулж өгсөн “АУМ АЛТ” ХХК-ийн хамт олон, захирал танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн уг ажлыг гардан зохион байгуулж, хариуцлагатай ажилласан Даваасүрэн болон түүний хамт олонд баярлалаа. 👏
Иргэд та бүхнээсээ нэг зүйлийг хүсье. Шинэ хогийн цэгээ хайрлан хамгаалж, хогоо зөвхөн зориулалтын цэгт нь асгаж, гадуур нь хог хаяхгүй байхыг уриалж байна.
Цэвэр сумыг зөвхөн төр, аж ахуйн нэгж бус, иргэн бүрийн оролцоо, хариуцлага бий болгоно.
Хайртай нутгаа цэвэр байлгая! Хамтдаа хариуцлагатай байя! ♻️