
📅 2026 оны 10 дугаар сарын 27
“Бяцхан тамирчин” сургалтад манай цэцэрлэгийн багш Э.Мэнд-Амар хамрагдлаа.
Тус сургалтыг Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн багш нар санаачлан, “Бяцхан тамирчин” хөтөлбөрийн хүрээнд МУЗБагш, Тусгай олимпын дасгалжуулагч Б.Сүнжидмаа, багш Э.Чүлтэм нартай хамтран зохион байгуулсан бөгөөд Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэгийн нийт 16 багш хамрагдан мэдлэг, арга зүйгээ баяжууллаа.
🤸♀️ Сургалтаар хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон биеийн тамирын дасгал, хөдөлгөөнт тоглоомыг сургалтын үйл ажиллагаанд ашиглах, хүүхдийн хөдөлгөөний идэвх, бие бялдрын хөгжлийг дэмжих чиглэлээр туршлага солилцож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдлээ.