
БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТАД 4 БАГШ АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Багшийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тасралтгүй хөгжлийг дэмжих зорилгоор Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвөөс зохион байгуулсан “Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих үндэсний төрөлжсөн сургалт”-д Сайнцагаан сумын 6-р цэцэрлэгийн 4 багш цахимаар амжилттай хамрагдаж, сургалтын агуулгыг амжилттай судлан цахим сертификат авлаа.