
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмын хэрэгжилтийн байдалд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Зорилго: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмын хэрэгжилтийн байдалд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор журамд заасан шаардлагыг хангасан иргэн, судалгаа шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж, хамтран ажиллана.
Үндэслэл: Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам-ын хүрээнд зохион байгуулж байна.
Хамрах хүрээ: Олон нийтийн хяналт хэрэгжүүлэх байгууллагад түүврийн аргаар сонгогдсон 2 сум, 3 агентлаг хамрагдана.
Нэг. Оролцогчид тавигдах шаардлага
Сонгон шалгаруулалтад дараах нөхцөлийг хангасан оролцогч хамрагдана:
• Орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага байх;
• Сүүлийн хоёр жилээс доошгүй хугацаанд орон нутагт ажилласан туршлагатай байх;
• Хяналт хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн хоёр жилийн хугацаанд дараах байдлаар харилцаагүй байх:
o Гэрээ байгуулж ажил, үйлчилгээ эрхлээгүй;
o Хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж ажиллаагүй;
o Бэлэг, хандив, санхүүгийн дэмжлэг аваагүй;
o Төлөөлөл хэрэгжүүлээгүй;
Хоёр. Оролцогчийн бүрдүүлэх материал
1. Судалгаа шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага, иргэний гэрчилгээний хуулбар;
2. Төрийн бус байгууллагын салбар нэгж бол оролцохыг зөвшөөрсөн удирдах байгууллагын шийдвэр;
3. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (цаасан хэлбэрээр);
4. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль’’ -д заасан мэдээлэлд хяналт тавих төслийн санал.
Гурав. Санхүүжилт, төлбөр
• Нийт төсөв: 5,000,000 (таван сая) төгрөг
• Санхүүжилт дараах байдлаар хийгдэнэ:
o Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа 50%-ийн урьдчилгаа төлбөр олгоно.
o Үлдэгдэл 50%-ийн төлбөрийг ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор шилжинэ.
Дөрөв. Материал хүлээн авах хугацаа, сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд нээлттэй зарлан, 2026 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 16:00 цаг хүртэл материалыг бүтүүмжилсэн байдлаар цаасаар Өвөрхангай аймгийн Нутгийн удирдлагын ордны 2 давхрын 213 тоот өрөөнд хүлээн авч, шалгаруулалтыг 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хийнэ.
Тав. Үнэлгээний шалгуур үзүүлэлт
Төслийн агуулга, чанар 70 оноо
Төслийн туршлага 30 оноо
Зургаа: Холбоо барих: Өвөрхангай аймгийн Нутгийн удирдлагын ордон, 2 давхар, 213 тоот, Утас: 7032-3087
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР