
Дундговь аймаг түнш аймгаар оролцож буй “ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Үзэсгэлэнгийн хүрээнд “Нээлттэй Дундговь” оюутны уулзалт зохион байгуулагдаж, Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилууллаа.
Мөн Дундговь аймгийн аялал жуулчлалын байгууллага, жуулчны баазууд үйл ажиллагаа, онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 23-25-ны өдрүүдэд үргэлжилнэ.