
ДУЛААН ХАНГАМЖИЙН ГОРИМ СЭРГЭЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР
2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 21:00 цагт “ДДЦС” ТӨХК-ийн тоног төхөөрөмжид гэмтэл гарсны улмаас станцын үйл ажиллагаа бүрэн зогсож, хотын дулаан хангамжийн хэвийн горим алдагдсан. Одоогоор станцын үйл ажиллагаа сэргэж, дулаан үйлдвэрлэл хэвийн горимд шилжих ажиллагаа явагдаж байна.
ГОРИМ СЭРГЭЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД:
Дулаан хангамжийн систем бүрэн тогтворжих, горимыг үе шаттайгаар тохируулах, халаалтын даралт, температур аажмаар нэмэгдүүлэх зэрэгт тодорхой хугацаа шаардагдаж байна.
Иймд манай компанийн зүгээс Дархан хотын нийт хэрэглэгчдийн дулаан хангамжийг жигд, найдвартай болгохоор бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа тул хэрэглэгч Та бүхэн нөхцөл байдлыг ойлгон, хүлээцтэй хандахыг хүсье.
“ДАРХАН ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК