
Монголын үндэсний өв соёл, уламжлалт зан заншлыг хүүхэд, залуу үед өвлүүлэн уламжлуулах, хурдан морины цол, үндэсний бөхийн цол дууддаг уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын уран яруу хэл яриа, зөв дуудлага, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор уралдаан зохион байгуулагдана.
📅 Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
📍 Байршил: Соёл, спортын төв
🏆 Уралдааны төрөл:
Хурдан морины цоллооч хүүхэд
Үндэсний бөхийн цоллооч хүүхэд
👥 Хамрах хүрээ: Иххэт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон сумын харьяат хүүхэд, залуучууд.
📝 Бүртгэл: 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Соёл, спортын төвийн хөгжмийн багшид бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ хүүхдийн овог, нэр, нас, анги, сургууль, оролцох төрөл болон багш, эцэг эхийн холбоо барих мэдээллийг өгнө.
🥇 Шагнал урамшуулал: Төрөл тус бүрд I, II, III байр эзлүүлж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнана.
Оролцогчид монгол үндэсний хувцастай оролцох бөгөөд хурдан морины болон үндэсний бөхийн цолыг уламжлалт ёс жаягт нийцүүлэн, тод чанга, уран яруу дуудан үзүүлнэ.
🌿 Үндэсний өв соёлоо дээдэлж, уламжлалаа өвлүүлэн үлдээцгээе!
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Д.Пунцагбалын нэрэмжит аймгийн Тэргүүний Соёл, спортын төв