
@Дундговь Эрүүл Мэндийн Газар
Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэгт хяналтыг 2026 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд хийлээ.
Дэмжлэгт хяналтаар Эрүүл мэндийн яам болон аймаг, эрүүл мэндийн газраас боловсруулан баталсан бодлогын баримт бичиг түүний зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг төлөвлөсөн зорилтот түвшиндээ хүрсэн эсэх, нягтлан бодох бүртгэл, санхүүү, ЭМД-ын гүйцэтгэлийн санхүүжилт, эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хяналт үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх юм. Тус эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Говь-Угтаал сумын эрүүл мэндийн төв нь 1300 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдэж брайль үсгийг эмнэлгийн хаяг бүрт байршуулсан байна.Тус эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар сумын Засаг даргатай уулзаж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Цагаандэлгэр сумын эрүүл мэндийн төв нь 900 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн 21,9 сая төгрөгийн хөрөнгөөр Шүдний иж бүрэн тоног төхөөрөмж, өөрийн хөрөнгөөр 5,9 сая төгрөгийн чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжтэй болсон нь иргэд орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, хөдөлгөөнөөр биеэ чийрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.