
Аймгийн хэмжээнд 2026 оны эхний 3 дугаар улирлын байдлаар залилах гэмт хэрэг 121 бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3%-аар өссөн тоон үзүүлэлттэй байна.
📱📲Иймд иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, залилах гэмт хэрэгт өртөх хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор "БИД ЗАЛИЛУУЛАХГҮЙ ЭЭ -3 " аяныг аймгийн хэмжээнд дахин эхлүүлж байна.
Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль, эрх зүйн хэлтэс, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Цахим шилжилт үйлчилгээний хэлтэс, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар хамтран энэ аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, АЛБАН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТА БҮХНИЙГ НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс