
@Дундговь Онцгой Байдлын газар
Дундговь аймгийн Засаг Даргын 2026 оны А/642 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль”-ийг өнөөдөр Луус суманд зохион байгуулж байна.
Дадлага сургуулийн хүрээнд тус сумын гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд томилогдсон хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг зарлан мэдээллийн дохиогоор цуглуулан шалгаж, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх үеийн хувь хүний бэлтгэлийг хангуулах дадлагыг Онцгой байдлын газрын алба хаагчийн санаачлан бүтээсэн зөөврийн сэтгэл зүйн зурвасыг ашиглан зохион байгуулж байгаа юм.
Сургууль танхимын сургалт болон гамшгийн үеийн штабын дадлагаар үргэлжилнэ.