
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
№ | Түрээслэх талбайн зориулалт | Байршил | Талбайн хэмжээ | Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1 | Кофе шоп болон хүнсний худалдаа | Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн Яармаг салбар амбулаторийн 1-р давхарт | 20м.кв | 1 м.кв нь 55,000 (Тавин таван мянга) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 302 тоот, хурлын зааланд.
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл: Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Анхаарах зүйлс:
• Материалыг зарласан хугацаанд иргэн, хуулийн этгээдийн нэр, байршил, холбоо барих утасны дугаар, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, товьёг хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
• Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд үл маргах журмаар хасна.
• Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотолж, ирүүлсэн материалын бүрдэл болон үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.
• .Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг | |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр /сонгон шалгаруулалтад материал ирүүлсэн дугтуйн гадна талд байх утасны дугаараар цагийг мэдэгдэнэ./ Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 302 тоот, хурлын зааланд. | |
Мэдээлэл авах цахим хаяг, утас | Нийслэлийн өмчийн харилцааны газар Цахим хуудас: www.gov.mn Утас: 98109717 | Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг Цахим хуудас: info@hudne.ub.gov.mn Утас: 99263611 |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Иргэн | Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхийн хуулбар | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл и монголиагаас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааны хамт/ | |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны хураангуй дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт болон бусад баримт) | Үйл ажиллагааг эхлүүлж, өөрийн хөрөнгөөр засвар, тохижилт хийх хөрөнгийн болон санхүүгийн чадварыг нотлох баримт ·сүүлийн 6 сарын харилцагч банкны хураангуй дансны хуулганы үлдэгдэл, үйл ажиллагааг хэвийн явуулах чадварыг нотлох тогтмол орлого, ·зээлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх бол зээл авах боломжтой талаар нотлох баримт. | |
2024, 2025 оны санхүүгийн аудитлагдсан тайлан (санхүүгийн тайлангаар ашигтай ажилласан байх) | ||
Татварын тодорхойлолт /татварын өр төлбөргүй байх/ | ||
Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн тодорхойлолт | ||
Бусад баримт | ||
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт, иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа, тодорхойлолт | Хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт, иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа, тодорхойлолт | |
Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол (түрээсийн төлбөр болон бусад зардлыг хэрхэн төлөх талаар орлого, зарлагыг тооцсон үндэслэлтэй тооцоолол байх) | ||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй санхүүгийн тооцоолол (зураг төсөл хавсаргаж болно) Жич: Түрээслэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. | ||
Үйл ажиллагааны танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (харилцагч байгууллагын тодорхойлолт, гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн актын хуулбар, бусад баримт) | ||
Бүтээгдэхүүний төрөл, үнийн санал | ||
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, /ажилтан нь тухайн байгууллагын үндсэн ажилтан эсэх, эсхүл шинээр авч ажиллуулах талаар мэдээллийг тодорхой ирүүлэх/ | ||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах одоо байгаа болон шинээр худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг | ||
Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр (сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай албан бичигт тусгах) | ||
Түрээслэх талбайтай заавал очиж танилцсан байх, түүнийг нотлох баримт. | ||
Шалгарсан байгууллага үйл ажиллагааг хэрэгжүүлэх талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана. | ||