
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд “Цахим Дундговь” арга хэмжээнд Нээлттэй мэдээллийн ил тод байдлын систем (shilen.gov.mn), Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас gov.mn сургалтад мэдээлэл хариуцагч сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга оролцлоо.
Дундговь аймаг нь цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн дэвшлийг орон нутгийн хөгжилд нэвтрүүлэх чиглэлээр “Цахим Дундговь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодлого, төлөвлөлтөө үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Түүнчлэн аймгийн Цахим бодлогын хороог байгуулж, “Цахим аймаг” хөтөлбөрийг батлах хэрэгжүүлж буй нь орон нутгийн цахим шилжилтийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах чухал алхам болсон юм. Эдгээр үйл ажиллагаа нь төрийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчны аюулгүй байдлыг хангах, иргэдийн цахим ур чадварыг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.