
Дундговь аймгийн 2026 оны II ээлжийн цэрэг татлагыг аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд зохион байгуулж байна.
Цэрэг татлагын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга П.Бүрэнжаргал, аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ө.Баясгалан нар оролцож, үг хэллээ.
Дундговь аймгийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 8-нд эхэлсэн бөгөөд цэргийн жинхэнэ албанд татагдсан залуус 10 дугаар сарын 19-ний өдөр албандаа мордох юм.