
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ, И-Монгол акадми УТҮГ-аас Засгийн газрын их өгөгдөлд тулгуурласан, шийдвэр гаргалт болон нэгдсэн хяналтын удирдлагын систем болох DASHBOARD.GOV.MN, өргөдөл, гомдлын нэгдсэн мэдээллийн сангийн систем болох URGUDUL.GOV.MN системийн хөгжүүлэлт, ашиглалт, хэрэглээг сайжруулах талаар төрийн байгууллагын албан хаагчдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад аймгийн ЗДТГ-ын дарга, холбогдох хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд болон сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, төрийн байгууллагын албан хаагчид, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан албан хаагчид хамрагдлаа.