
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 280 дугаар тогтоолын дагуу зохион байгуулсан Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Багахангай дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 6 бүлгийн 68 үзүүлэлт, аргачлалын дагуу шалгахад, тус архив“ХАНГАЛТТАЙ” үнэлгээ авсныг Ажлын хэсэг танилцуулав.