
Улсын үзлэгийн ажлын хэсэгт Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Төмөрбаатар, Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн С.Амарбат нар багтсан. Ажлын хэсэг 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд аймагт ажиллана.
Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Насанбат, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Төрийн архивын хэлтсийн дарга П.Хулан нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Говь-Алтай аймгийн архивын салбарт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт болон үндсэн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн цаашид архивын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хүний нөөцийг дэмжих чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Үзлэг, шалгалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны А/150 дугаар тушаалаар баталсан 6 үндсэн чиглэл, 68 үзүүлэлт, 270 шалгуур үзүүлэлтийн дагуу явуулж байна.