
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь заалтын хэрэгжилтийг ханган, 2023 оноос хойш Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааны тайланг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд танилцуулж хэвшсэн билээ.
Энэ хүрээнд Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 4 дүгээр хуралдааныг 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагт 83.2 хувийн ирцтэйгээр аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд зохион байгууллаа.
Хуралдаанаар:
1. Хүүхдийн төлөө зөвлөлийн ажиллах дүрмийн төсөл танилцуулж, батлуулах
2. Хүүхдийн төлөө зөвлөлийн III улирлын төлөвлөгөөний биелэлт танилцуулах
3. Хүүхдэд ээлтэй орон нутаг, байгууллага шалгаруулах болзол танилцуулж санал авах зэрэг асуудлыг хэлэлцэж, аймгийн Засаг даргын зөвлөх, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дэд тэргүүн Б.Отгонбаяр үүрэг чиглэл өглөө.