
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газар, Үндэсний шүүх шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан судалгааны багийн гишүүдийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбаяр болон Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр болон холбогдох албан тушаалтнууд 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлсэнтэй холбогдуулан төслийн дараах дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг тус байгууллагад хэрэгжүүлэхээр төлөвлөн, холбогдох саналуудыг харилцан солилцож, төслийн дараах дэмжлэгийн хүрээнд байгуулагдсан хамтарсан судалгааны баг тус байгууллагад ажиллаж эхэллээ.