
✅ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8785 дугаар шийдвэрээр тэтгэлэг төлөгч Ц.Б -гээс хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэтгэлэг авагч Б.Ю-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэтгэлэг төлөгч Ц.Б нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлөх үүрэгтэй хүүхдийн тэтгэлгийг 01 жилийн хугацаанд төлөөгүй болохыг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Ц.Б -гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдох материалыг харъяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23610 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Ц.Б-г 30 хоногийн хугацаагаар баривчлах, 50 цаг албдан сургалтад хамруулах шийтгэл ногдуулав.
⚖️ Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол торгох, эсхүл албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.
Хүүхдийн тэтгэлэг нь хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангахад чиглэсэн төлбөр бөгөөд шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх нь тэтгэлэг төлөгчийн үүрэг юм.
БАНКНЫ ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ ГАЗАР