Байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос “Ёс зүйтэй ажилтан-Соёлтой үйлчилгээ” аяныг зарлан хэрэгжүүлж буй. Аяны хүрээнд өнөөдөр “Зэлэм тархи” сургалтын төвтэй хамтран нийтийн тээврийн жолооч нарт зориулсан “Эерэг харах чадвар” сургалт орлоо.
Сургалтаар жолооч нарын стрессийн түвшинг үнэлэх, стрессээ бууруулах арга барилд суралцах, ёс зүйтэй харилцаа, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээлэл өгөв.
Энэхүү сургалт нь жолооч нарын ажлын байрны стрессийг зөв удирдах, харилцаа, хандлагаа сайжруулах, улмаар зорчигчдод эелдэг, соёлтой үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.