
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ХАБЭА-н тухай хууль тогтоомж, эрүүл, аюулгүй ажиллах орчин бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ.
Мөн хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч эмнэлгийн ажилтнуудад ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлс, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний ач холбогдол болон ажлын байрны эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, эрүүл, аюулгүй орчинд ажиллах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.
#ХөдөлмөрийнАюулгүйБайдал #ХөдөлмөрийнЭрүүлАхуй #ХөдөлмөрийнНөхцөлийнҮнэлгээ #ҮйлдвэрлэлийнОсол #УрьдчиланСэргийлье