
“Холт Интернэшнл” олон улсын байгууллагын Монгол Улс дахь салбар төлөөлөгчийн газрын тэргүүн Н.Тунгалаг болон бусад албаны хүмүүс, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Ө.Бат-АМгалан, холбогдох хэлтсийн дарга нарын оролцоотой гурвалсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төвийг хамтарсан санхүүжилтээр байгуулах, цаашдын үйл ажиллагааны урсгал зардал, хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамжийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ. 2026.10.26