
АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдсан 2026 оны U23 хүртэлх насны Чөлөөт бөхийн Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Төв аймгийн БТСГ-ын дэргэдэх “Төв Арж” багийн тамирчин, ОУХМ Н.Батбилгүүн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд барилдаж “Хүрэл медаль”, Э.Одгэрэл эмэгтэйчүүдийн 72кг-ын жинд барилдаж “Хүрэл медаль” хүртсэн амжилтыг үзүүлээд, эх орондоо ирсэн билээ.
Өнөөдөр аймгийн удирдлагууд дэлхийн медальтнуудаа, багш дасгалжуулагчийн хамт хүлээн авч амжилтыг нь мялааж, хүндэтгэл үзүүллээ.