
📞ИРГЭДИЙН ДУУДЛАГАД ТҮРГЭН, ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЖ БАЙНА
2026 оны 10 дугаар сарын 19–23-ны өдрүүдэд “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн 7011-1642 дугаарын утсанд нийт 1,000 дуудлага хүлээн авч, иргэдийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн, шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр ханган ажиллалаа.
🗣️Түгээмэл асуулт:
Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр ямар төрлийн тээврийн хэрэгсэл зорчих вэ?
👥Хариулт:
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-т заасны дагуу чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно.