
📲 Бүртгэлийн үйлчилгээгээ цахимаар авч, цагаа хэмнээрэй!
Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор улсын бүртгэлийн цахим үйлчилгээг сурталчлах 10 хоногийн аян зохион байгуулагдаж байна.
Тус аяны хүрээнд улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ болон эдгээр үйлчилгээг цахимаар авах боломжтой систем, платформуудын талаар иргэдэд мэдээлэл хүргэж байна.
🌐 Та өөрт хэрэгтэй улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар авч, төрийн байгууллагад биечлэн очих цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой.
📌 Цахим үйлчилгээгээ мэддэг байя, цаг заваа хэмнэе, төрийн үйлчилгээг хялбархан авъя!
🤝 Цахим үйлчилгээний талаарх мэдээллийг гэр бүл, найз нөхөд, хамт олон болон бусад иргэддээ түгээн дэлгэрүүлж, цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэхэд хамтдаа хувь нэмрээ оруулцгаая.
ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ – ИРГЭН ТАНД ИЛҮҮ ОЙРХОН!