
Хот байгуулалт, барилга захиалагчийн алба УТҮГ-аас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах урилгыг 2026 оны 09 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн олон нийтэд нээлттэй зарлаж, төсөл хэрэгжүүлэх саналыг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар зарласан болно.
Сонгон шалгаруулалтыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн (хуучнаар Цагаанчулуут баг) 49–53 дугаар гудамжны нутаг дэвсгэр дэх дараах дөрвөн бүлэг багцад хуваан зарласан. Үүнд:
ГХДТ-2026/01 багц — 0,8 га
ГХДТ-2026/02 багц — 1,1 га
ГХДТ-2026/03 багц — 1,6 га
ГХДТ-2026/04 багц — 1,5 га
Сонгон шалгаруулалтын урилга, холбогдох мэдээллийг сонирхогч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүртээмжтэй хүргэх зорилгоор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрдэнэт хотын Захирагчийн алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны мэдээллийн сувгууд болон “Өнөөдөр” сонин, Монголын Архитекторуудын Эвлэлийн цахим хуудас, Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны цахим хуудас зэрэг олон төрлийн мэдээллийн эх сурвалжаар дамжуулан бичвэр түгээн мэдээлсэн.
Сонгон шалгаруулалтын хугацаанд Орхон аймгийн 1 төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж байгууллага сонгон шалгаруулалтын ГХДТ-2026/02 багцын баримт бичгийг худалдан авч төсөл хэрэгжүүлэх санал, сонгон шалгаруулалтын материалаа ирүүлсэн.
ГХДТ-2026/01, ГХДТ-2026/03, ГХДТ-2026/04 дугаар багцуудад төсөл хэрэгжүүлэх санал болон сонгон шалгаруулалтад оролцох материал ирүүлээгүй болно.
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА ЗАХИАЛАГЧИЙН АЛБА УТҮГ