
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн Улсын үзлэг зохион байгуулах тухай 280 дугаар тогтоолын дагуу Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгийг 10 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд тус аймагт зохион байгуулж байна.
Улсын үзлэгийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, үзлэгийн зорилго, хамрах хүрээ, зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцлоо.
Тус аймагт ажиллаж буй ажлын хэсгийг Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Онон ахалж гишүүдээр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын дарга, хурандаа Ж.Наранбаатар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Энхбаяр, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын эрхлэгч Х.Гэрэлмаа нар томилогдон, ажиллаж байна.
Улсын үзлэгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны Төрийн архивын үйл ажиллагааг дүгнэх, үнэлэх үзүүлэлт, аргачлал батлах тухай А/150 дугаар тушаалаар батлагдсан 6 үндсэн чиглэл, 68 үзүүлэлт, 271 шалгуур үзүүлэлтийн дагуу явуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны бодит түвшинг тогтоон, үнэлгээ дүгнэлт өгөх бөгөөд үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний саналыг Улсын үзлэгийн Төв комисс болон Монгол Улсын Засгийн газарт уламжлан танилцуулах юм