
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улс, ХБНГУ хоорондын “Хамтарсан тунхаглал” байгуулан “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх тэргүүлэх чиглэлээ тодорхойллоо.
Төрийн тэргүүний ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат орж, холбогдох талуудтай уулзалт яриа, хэлэлцээрт орж байна.
Тэрбээр ХБНГУ-ын Лайнфелде-Ворбис хотын дарга Кристиан Цвингманнтай /2026.10.21/ албан ёсны уулзалт хийж, Олон улсын хотуудын "Эгч дүү хот"-ын найрамдалт харилцааг тогтоох, нийтийн аж ахуйн салбартаа тоног төхөөрөмж, автомашин татан авах талаар яриа хэлэлцээрийг амжилттай хийлээ.
Төрийн тэргүүний айлчлал Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Беларус Улсад үргэлжлэх ба Баянхонгор аймгийн удирдлага гүний дулаан дамжуулалтын технологи ажиллагааг судлах, ХАА-н чиглэлээр тоног төхөөрөмж татан авах талаар тус хоёр улсын уулзалт, арга хэмжээнд оролцох болно.