
🌎Дэлхийн Хүнсний өдөрт зориулан хэлтсийн итгэмжлэгдсэн Сорилтын лаборатори нь ШУТИС-ийн Дархан-уул аймаг дахь Технологийн Сургуультай хамтран мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, онолын сургалтыг үйлдвэрлэл, лабораторийн бодит үйл ажиллагаатай уялдуулах, мэргэжлийн байгууллагын туршлага, мэдлэгийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Хүнс Үйлдвэрлэлийн Технологи Инженер, Хүнсний Чанар Аюулгүй Байдал хөтөлбөрийн оюутнуудад хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг үнэлэхэд мөрдөгдөх стандарт, шинжилгээний арга аргачлалын онолын мэдлэг олгох, лабораторийн дадлагаар бататган мэргэжлийн практик ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар👇
👉 ‘’Хүнсний бүтээгдэхүүний стандарт, биохимийн болон микробиологийн шинжилгээний арга аргачлал’’ сэдвээр Сорилтын лабораторийн шинжээч химич Г.Болормаа,
👉’’Хүнсний ногоонд фосфор органик пестицид тодорхойлох арга’’ сэдвээр шинжээч химич Ц.Энхзаяа,
👉‘’ Хүнсний бүтээгдэхүүнд хийгдэх микробиологийн шинжилгээний аргууд ‘’ сэдвээр шинжээч микробиологич Б.Уранцэцэг,
’👉 "Тарих үрийн чанарын шинжилгээ’’ сэдвээр ургамал хорио цээрийн шинжээч И.Алтанчимэг нар илтгэл тавьж онолын болон лабораторийн дадлагын ажлыг багш, оюутнуудтай хамтран гүйцэтгэлээ.
📌Энэхүү сургалт нь оюутнуудын мэргэжлийн онол, практик мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ багш, оюутан, мэргэжлийн байгууллагуудын харилцан туршлага солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах чухал ач холбогдолтой , үр дүнтэй сургалт боллоо.