
“Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй.” Түүх бол бидний өнгөрсөн, өнөөдрийн үнэ цэнэ, ирээдүй хойч үедээ үлдээх үнэт өв билээ.
Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсээс аймаг, орон нутгийн байгууллага, хамт олон, иргэдийн түүхэнд холбогдох гэрэл зургийг цуглуулж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “АЛГАСАЖ БОЛОХГҮЙ ТҮҮХ” аяныг өрнүүлж байна.
Та бүхнийг 1941–2000 онд хамаарах дараах түүхэн гэрэл зургуудаа хуваалцахыг уриалж байна.
📸 Байгууллага, хамт олны түүхэн замнал, бүтээн байгуулалт
📸 Хамт олны дурсгалт мөч, тэмдэглэлт үйл явдал
📸 Аймаг, сум, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт
📸 Түүхэнд холбогдох бусад гэрэл зураг, дүрс баримт
Таны хуваалцсан нэгэн гэрэл зураг мартагдах түүхийг мөнхөлж, ирээдүй хойч үедээ үлдээх үнэт өв болж чадна.
Иймд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олон, ахмад буурлууд, иргэн бүрийг энэхүү аянд идэвх санаачилгатай, үлгэр жишээ оролцож, өөрсдийн түүхэн гэрэл зургийг хувилуулан Төрийн архивын сан хөмрөгт шилжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг УРИАЛЖ БАЙНА!
ТҮҮХЭЭ ХАМГААЛЪЯ. ДУРСАМЖАА МӨНХӨЛЬЕ. ӨВ СОЁЛОО ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЬЕ.
🏛 Зохион байгуулагч: Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтэс