
Нээлтэд аймгийн Засаг дарга Г.Чинбат, "Макс" группын ерөнхийлөгч Д.Ганбаатар, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, төлөөлөл оролцлоо.
Энэхүү шинэчлэлээр эх, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү тохилог орчинд үзүүлэх боломж бүрдлээ. Макс Групп, Хан Алтай Ресурс ХХК нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн дэд бүтцийг дэмжих төслүүдээ орон нутагтай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.