
Нээлтэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Насанбуян, Засаг дарга Г.Чинбат нар оролцлоо.
Шинэ хичээлийн байр ашиглалтад орсноор сурагчид ая тухтай, аюулгүй орчинд суралцах, багш, ажилтнуудын ажиллах нөхцөл сайжирч, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эрдэм мэдлэгийн шинэ өргөөндөө суралцаж, ажиллах нийт сурагч, багш, ажилтан, албан хаагчдад баяр хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Эрдэм боловсролын гэрэл гэгээ Цээл суманд улам бүр түгэн дэлгэрэх болтугай!