
Тус спорт комплексийн бүтээн байгуулалтын ажлыг “Макс Өргөө” компани гүйцэтгэсэн бөгөөд хүүхэд, залуучууд спортоор тогтмол хичээллэх, авьяас чадвар, бие бялдраа хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх таатай орчин бүрдэж байна.
Орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүүхэд, залуучуудын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Макс групп”, “Хан Алтай ресурс” болон бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн “Макс Өргөө” компанийн хамт олонд талархал илэрхийлье.
Эрүүл, идэвхтэй амьдралыг эрхэмлэж, спортоор хичээллэх хүүхэд, залуусын хүсэл тэмүүлэл, амжилтын гараа энэхүү өргөөнөөс эхлэх болтугай!