
Ёслолын үеэр Говь-Алтай аймаг дахь Цэргийн хүрээний анги, нэгтгэлүүдийн алба хаагчид жагсаж, аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбат үг хэллээ.
Арга хэмжээнд төрийн байгууллагын албан хаагчид, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид оролцож, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Төрийн дууллаа эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлэв.
🇲🇳 Төрийн дууллаа дээдэлж, тусгаар тогтнол, эв нэгдлээ эрхэмлэе!