
2026 оны 10 дугаар сарын 27-ноос 31-нийг дуусталх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: 28-нд нутгийн хойд хэсгээр, 28-29-ний шөнө, 29-нд нутгийн хойд хэсэг, Хангайн уулсаар, 30-нд зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун өмнөөс секундэд 6-11 метр, түр зуур 28, 29-нд говь, талын нутгаар 14-16 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар -18..-23 градус, говь талын нутгаар -11...-16 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутгаар -4...-9 градус, говь талын нутгаар +2...-3 градус, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна. 29, 30-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
УЦУОШТ