
ЭРҮҮЛ МЭНДИЙН КОНТЕНТ:
УРИА:Цэвэр гар-Өвчнөөс хамгаалах бамбай
Хүүхэд бүр гараа тогтмол угааж, хувийн ариун цэврээ сахин, өвчлөлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалцгаая. Эрүүл дадал өнөөдрөөс эхэлнэ.
2.ЗӨВ ХООЛЛОЛТ-ЗӨВ ДАДАЛ
УРИА:Зөв хооллоё, эрч хүчтэй өсөцгөөе.
Жимс, хүнсний ногоо, шим тэжээлтэй хоол хүнсийг сонгож, цэвэр ус тогтмол уун, эрүүл өсөлт хөгжлөө дэмжицгээе.
3.ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ БИЕ
УРИА:Хөдөлгөөн бүр эрүүл мэндийн хөрөнгө оруулалт
Өдөр бүр хөдөлгөөн хийж, спортоор хичээллэн, дэлгэцийн хэрэглээгээ зохицуулж, бие бялдар болон сэтгэл санаагаа дэмжицгээе.
4.СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД-ЭЕРЭГ ХАРИЛЦАА
УРИА:Эрүүл сэтгэл-Аз жаргалтай амьдрал
Бие биенээ сонсож, хүндэтгэн, ойлгож, тусалцгаая. Сэтгэл зовнисон үедээ итгэдэг том хүнтэйгээ ярилцах нь өөртөө тавьж буй чухал анхаарал юм.