
✅ Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь 456 ажилтантайгаас эмч 115 буюу өмнөх оноос 13 эмч нэмэгдсэн, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн 248 буюу энэ жил 3 нэмэгдсэн байна.
2026 оны эхний хагас жилийн байдлаар ангиографийн тусламж үйлчилгээг 140 иргэнд үзүүлснээр 1000 дахь удаагийн ангиографийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүлжээ.
Элэгний хавдрын мэс засал 11, дурангийн мэс засал 248, хими эмчилгээ 91, бай эмчилгээ 267, өвдөг түнхний үе солих мэс засал 26, диализ 56 тус тус тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Мөн шинээр 549 эх хяналтад авч , 607 эх төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87 эхээр буурчээ.
Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд бусад аймгаас 60 хүн, яаралтай тусламжийг 1647, хэвтүүлэн эмчлүүлэх тусламжийг 162, амбулаторийн тусламжийг 1033 хүн тус тус авсан байна.
Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар амбулаторийн тусламж үйлчилгээг 110841 хүнд, яаралтай тусламжийг 11628 иргэнд үзүүлж, эмчлэн эрүүлжүүлж, зорилтод бүлгийн иргэдийг хяналтдаа аван ажиллаж байна.
Уламжлалт эмчилгээ, үйлчилгээг хөгжүүлэх хүрээнд архаг ядаргаа нойргүйдлийн тасаг, уламжлалтын тасаг, хоол зүйн албаны хамт олонтой хамтран уламжлалт анагаах ухааны хийн гэмийн идээ ундаагаар эмчлэх үйлчилгээг нэвтрүүлж, энэ жилийн байдлаар 540 иргэн үйлчлүүлээд байна. 2025 оны 11 сараас хавдрын хими болон бай эмчилгээний явцад үйлчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг сайжруулах, эмчилгээг даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор махбод тэгшитгэх, ходоодны галын илч дэмжих тантай цай, хоолоор үйлчилж байна.
Тус төв нь үйл ажиллагаандаа ISO- 9001:2015 стандартын Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байгаа.
Байгууллагынхаа 70 орчим хувьд их засвар үйлчилгээг хийсэн бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд орон нутгийн 3 тэр бум орчим төгрөгийн санхүүжилтээр хүчил төрөгчийн гурвалсан систем, бохирын шугам дотор, гадна засвар, гадна зогсоолын шинэчлэл, төрөх эмнэлгийн гадна пасадны шинэчлэл, эрэгтэйчүүдийн кабинетийн тохижилт, гавал тархины мэс заслын багж, хэвлийн тэлэгч багжийг тус тус нэвтрүүлсэн зэрэг хөрөнгө оруулалтыг хийжээ.