
Бүрэн тэтгэвэр:
Хуульд заасан нас болон тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны нөхцөлийг бүрэн хангасан даатгуулагчид бүрэн тэтгэвэр тогтооно. 2026 онд өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах тохиолдолд эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн бөгөөд нийт 22 жил 3 сараас доошгүй хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай.
Хувь тэнцүүлсэн тэтгэвэр:
Төрсөн ондоо харгалзах тэтгэврийн насанд хүрсэн боловч бүрэн тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай шимтгэл төлсөн хугацааг хангаагүй, 10-аас 19 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох боломжтой.
2026 оны тэтгэврийн доод хэмжээ:
• Бүрэн тэтгэвэр – 769,000 төгрөг
• Хувь тэнцүүлсэн тэтгэвэр – 652,400 төгрөг
Тэтгэврийн бодит хэмжээ нь тухайн хүний тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, цалин орлого, тэтгэвэр бодох арга болон эрх үүсэх нөхцөлөөс хамаарна.