
Иргэд өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
-Хувьцааны данс нээлгэх;
-Хувьцаа болон ногдол ашгийн талаарх мэдээлэл, лавлагаа авах;
-Улсын бүртгэл, нотариатын үйлчилгээ авах;
-Нас барсан иргэний хувьцаа, ногдол ашгийг өвлөн авахтай холбоотой мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.
Тус өдөрлөгт Цогтцэций сумын дөрвөн багийн Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд, сумын улсын бүртгэгч болон “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Улсын бүртгэл, Нотариатын байгууллага, брокер, дилерийн компаниудын төлөөлөл оролцож, иргэдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Иргэд та бүхнийг 1072 хувьцаатай холбоотой өөрт тулгамдсан асуудлаа тодруулж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломжийг ашиглан нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.