
Увс аймгийн аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилготой “Намрын ногоон өдрүүд–2026” өргөтгөсөн худалдаа, үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
🔹Тус үзэсгэлэн худалдаа 2026 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Бөхийн өргөөнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Увс аймгийн үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэж, танилцуулах боломж бүрдэж байна.
🔹Үзэсгэлэн худалдаанд ноос, ноолуур, арьс шир, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, үр тариа, жимс жимсгэнэ, мод, модон эдлэл, оёмол бүтээгдэхүүнээс гадна аялал жуулчлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн зэрэг орон нутгийн үйлдвэрлэлийн олон төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдэж байна.
🔹“Намрын ногоон өдрүүд–2026” арга хэмжээ нь орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, хэрэглэгчдэд чанартай, дотоодын бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор худалдан авах боломж олгоход чиглэж байна.
🔹Иргэд, хөдөлмөрчид та бүхнийг “Намрын ногоон өдрүүд–2026” үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, Увс нутгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжин, үндэсний болон орон нутгийн үйлдвэрлэлээ хамтдаа хөгжүүлэхийг урьж байна.
📅 Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 23, 24 📍 Байршил: Увс аймаг, Бөхийн өргөө