
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тохиож буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газар, Залуу дипломатчдын клуб хамтран НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийн тухай нөхөрсөг уулзалт-ярилцлагыг 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулав.
Арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн Цэргийн хамтын ажиллагааны тасгийн дарга, хурандаа Э.Түшиг, мөн тасгийн мэргэжилтэн, ахмад Ц.Чингүүнболд, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн III ротын ахлагч, сургагч ахлагч Л.Билэгтбаатар нар уригдан оролцлоо.
Ахмад Ц.Чингүүнболд Монгол Улсын Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагаа болон Энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмрийн тухай танилцуулга хийв.
Ахлагч Л.Билэгтбаатар нь Афганистан, Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд нийт 4 удаа оролцсон энгийн цэргийн туршлагаасаа хуваалцаж, залуу дипломатуудтай чөлөөт яриа өрнүүллээ.
Уулзалт-ярилцлага нь Гадаад харилцааны яамны залуу дипломатуудад НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд манай улсын оруулж буй хувь нэмрийн талаар илүү гүнзгий, зөв ойлголт олгох ач холбогдолтой арга хэмжээ болов.